Маргаашаас эхлэн 5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлнэ

Маргаашаас эхлэн 5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлнэ

Эрүүл мэндийн сайын тушаалаар 5-11 насны хүүхдүүдийг коронавирусний эсэрг дархлаажуулалтад хамруулах болсон билээ.

ХӨСҮТ-ийн мэдээллээр бага насны хүүхдүүдийн дархлаажуулалт маргаашаас буюу наймдугаар сарын 1-нээс эхлэх аж. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянган хүүхэд бий. Эдгээрийн 25,7 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж буйг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны тандалт, мониторингийн тасгийн эрхлэгч В.Байгаль мэдээлж байна.

Тодруулбал, Наймдугаар сард эхний тунг хийж,  9 дүгээр сарын 1-нээс хоёр дахь тунд хамруулах аж. 5-11 насны хүүхдүүдийг эцэг эхийн хяналт дор, сайн дурын үндсэн дээр коронавирусний вакцинд хамруулах юм. Ташрамд өгүүлэхэд, вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд хамруулахгүй гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг албаныхан тодотгосон.