Сүүлийн 24 цагт коронавирусийн 209 тохиолдол батлагджээ

Сүүлийн 24 цагт коронавирусийн 209 тохиолдол батлагджээ

Өчигдөр улсын хэмжээнд коронавирусийн шинжилгээгээр 209 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 947,231 болж нэмэгдсэн байна.

Тодруулбал,

  • 135 нь Улаанбаатар хотод,
  • 74 нь орон нутагт буюу дөрвөн аймагт тус тус бүртгэгдсэн бөгөөд Дорноговьд хоёр, Дорнодод нэг, Өвөрхангайд найм, Өмнөговьд 63 тохиолдол илэрчээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 421 хүн эдгэрсэн бол одоогоор 11,967 хүн хяналтад байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.



Өнөөдөр тахиа өдөр

25 минутын өмнө