Сүүлийн 24 цагт 339 хүнээс коронавируст халдвар илэрлээ

Сүүлийн 24 цагт 339 хүнээс коронавируст халдвар илэрлээ

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар авсан 339 тохиолдол батлагджээ. 

Үүнээс,

  • 202 нь Улаанбаатарт
  • 137 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 948,421 болов.

Орон нутагт Өмнөговь аймагт хоногт батлагдах халдварын тоо хамгийн өндөр байна. Өнгөрсөн хоногт тус аймагт 56 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдсан бол

  • Баянхонгорт 13,
  • Дархан-Уулд 11,
  • Дорноговьд 41,
  • Орхонд зургаа,
  • Сүхбаатарт хоёр,
  • Ховд аймагт найман хүн өвчилжээ. Мөн өнгөрсөн хоногт 984 хүн эдгэрсэн бол одоогоор 11,765 хүн хяналтад байгаа аж.