ЭМЯ: Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 179 коронавирусийн тохиолдол батлагджээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 179 коронавирусийн тохиолдол батлагджээ

Сүүлийн 24 цагт 179 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, нийт 961,171 боллоо.

Шинээр батлагдсан тохиолдлуудын:

  •  136 нь Улаанбаатар хотод
  • 43 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харин тус хугацаанд 923 хүн эдгэрч, 13,787 хүн хяналтад байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэв.

Орон нутгийн хувьд:

  • Баянхонгорт - 4
  • Өмнөговь аймагт - 37
  • Сүхбаатар аймагт хоёр тохиолдол тус тус батлагджээ.