Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан Хилийн чанад дахь оюутан залуучуудын холбооноос анх удаа “Боловсролын өдөрлөг 2022” үйл ажиллагааг өнөөдөр /2022.08.12/ зохион байгуулах гэж байна.
Өдөрлөг Мэдээлэл, Технологийн Үндэсний Паркт 14:00-18:00 цагийн хооронд болох бөгөөд ОХУ, Польш, БНСУ, Тайвань, Турк, Украин, Унгар, Чех, Бээжин, Америк, Куба, Япон болон Итали улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөл оролцоно. Тэд туршлагаасаа хуваалцаж, тэтгэлэгт хэрхэн хамрагдах, амьдрах орчны талаарх зэрэг мэдээллийг өгөх юм. Өдөрлөгийн үеэр гадаадад суралцах сонирхолтой 300 гаруй оюутан, залууст мэдээлэл өгөх бөгөөд тус үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр зохион байгуулна.