МҮИС "Нано шинжлэх ухаан, инженерчлэл", "Онгоцны нисгэгч" зэрэг ЗАЛИЛАН байж болзошгүй 250 мэргэжлээр элсэлт авч эхэлжээ

МҮИС "Нано шинжлэх ухаан, инженерчлэл", "Онгоцны нисгэгч" зэрэг ЗАЛИЛАН байж болзошгүй 250 мэргэжлээр элсэлт авч эхэлжээ

Өчигдөр /2022.08.19/ Боловсролын сайд Л.Энх-Амаглан мэдээлэл хийхдээ, "МҮИС-ийн нэр бол цэвэр оюуны хулгай гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Уг асуудлаар МҮИС надтай шүүхдэж байгаа. Шүүхээр эвлэрье гэдэг санал надад ирсэн. Би энэ сургуультай эвлэрэхгүй гэдгийг хатуу хэлье. Сургуулиас шүүх хурлаа дандаа хойшлуулж байгаа. Есдүгээр сарын 15-нас өмнө шүүх хурлаа зарлаж хуралдахгүй бол олон нийтэд ямар шүүгч дээр энэ асуудал удаж байгааг нэр устай нь зарлана. Ардын их хурлын тогтоолоор олгосон "Монголын Үндэсний Их Сургууль" гэдэг нэрийг хулгайгаар авсан энэ асуудлыг зөвтгөсөн шүүгч байх юм бол шүүгчийг шүүгчийн ёс зүйн хороонд өгнө" гэж мэдэгдсэн юм.

Учир нь Монголын үндэсний их сургууль /МҮИС/ гэх нэр нь Монгол Улсын Их сургууль /МУИС/-тай андуурагдах тохиолдол цөөнгүй. Мөн сургуулийн эзэн зориуд МУИС-тай төөрөгдүүлж элсэлт авахын тулд МҮИС гэх нэрийг авсан байж болзошгүй гэж зарим иргэд шүүмжилдэг. 

Тэгвэл Монголын үндэсний их сургууль энэ жил 250 мэргэжлээр 410 онооны босготойгоор оюутан элсүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, 250 мэргэжлийг нэг сургуульд заана гэдэг Дэлхийд байхгүй рекорд юм. Тодруулбал, бидний сонсож байгаагүй, их дээд сургуулиудад ч байхгүй үлгэрийн гэмээр анги энэхүү 250 мэргэжилд нь багтжээ.

Тухайлбал,

  • Нано шинжлэх ухаан, инженерчлэл
  • Зам гүүрийн олон улсын инженер /Англи, Хятад, Япон, Солонгос/
  • Олон улсын барилгын инженер /Англи, Хятад, Япон, Солонгос
  • Гоо сайхны мэс засалч
  • Aero механик инженер
  • Нисэх онгоцны нисгэгч
  • Олон улсын сүлжээ зоогийн газрын удирдлага
  • Дээд зэрэглэлийн зочид буудлын удирдлага
  • Япон, Хятад, Солонгос, Англи, Америк зах зээлийн аялал жуулчлалын менежмент
  • Хятад, Орос, Солонгос, Англи, Америк чиглэл эрх зүйч
  • Хүний аюулгүй байдал

Гэхчлэн гоё гоё нэршил бүхий мэргэжлүүд олон байх аж. Мэргэжлийн дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД ДАРЖ харна уу. Мөн Монголын үндэсний их сургуулийг Монгол улсын их сургуультай андуурч, мэргэжлүүдийн нэршилд шинээр элсэгчид татагдан ордог байж магадгүй байгаа юм.

Монголын үндэсний их сургуулийн 250 мэргэжлээр элсэлт авч буй тухай

Сонирхуулахад, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас  энэ жил их, дээд сургуулиудын хичээл эхлэх хуваарийг танилцуулсан. Үүнд МҮИС нэрийг дурдаагүй байгаа нь Л.Эрх-Амгалан сайдын өчигдөр /2022.08.19/ хийсэн мэдэгдэлтэй холбоотой байж болзошгүй байна.  




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө