Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөн хаалаа

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул хөл хорио тогтоож, гарах хөдөлгөөн хаалаа

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор өнөөдрийн 19 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд аймгийн төв Есөнбулаг суманд хөл хорио тогтооно.

Аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хязгаарлах бол орох хөдөлгөөн хэвийн байх аж. Мөн хугацаанд үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ, аймгийн Засаг даргын захирамж гарсаны дараа холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй өгнө хэмээн Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.