Улсын нэгдүгээр төв эмнэлэг нийт ажилчдынхаа үндсэн цалинг 50 хувиар нэмж, 33 ажилтанд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нийт ажилчдынхаа үндсэн цалинг 50 хувиар нэмж, 33 ажилтанд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

ЭМЯ-наас наймдугаар сарыг "Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих" сар болгон зарласан.  Үүнтэй холбогдуулан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний хүрээнд эмнэлгийн нийт ажилчдынхаа үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, 33 ажилтанд орон сууцны урьдчилгаа төлбөрийн 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. 

Энэхүү ажлын хүрээнд орон сууцны урьдчилгаанд хамрагдах ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа тус эмнэлэгт наймаас дээш жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан ажилтнуудыг сонгосон байна. Мөн түүнчлэн цаашид наймаас дээш жил тогтвортой ажиллах, өмнө нь орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй, банкны шалгуурыг хангасан нийт 33 эмч, эмнэлгийн ажилтныг хамт олон дэмжсэнээр сонгосон шалгаруулжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд ийнхүү нийт ажилчдынхаа үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулах боломжийг бүрдүүлээд байна.