Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 68 тохиолдол шинээр бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 68 тохиолдол шинээр бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын 68 шинэ тохиолдол батлагдсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. Үүний 43 нь Улаанбаатарт, 25 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт тохиолдлын тоо 978,749 болжээ. Улаанбаатар хот болон 21 аймагт коронавируст халдварын батлагдсан 718 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Орон нутгаас Өмнөговь аймагт 25 тохиолдол шинээр батлагдсан байна. Харин бусад аймагт халдварын тохиолдол илрээгүй ажээ.