Өвөрхангай аймагт АШУҮИС-ийн сувилахуйн анги нээгдэж, 63 оюутан сувилагч болохоор бэлтгэгдэж эхэлжээ

Өвөрхангай аймагт АШУҮИС-ийн сувилахуйн анги нээгдэж, 63 оюутан сувилагч болохоор бэлтгэгдэж эхэлжээ

Өвөрхангай аймгийн Политехникийн коллеж АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилагчийн хоёр ангитай болж, өнөөдөр /2022.09.08/ нээлтээ хийлээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймаг болон эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч, сувилагчид, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал, багш нар оролцов. Тус ангид сувилагчийн дипломын боловсрол эзэмшихээр 63 оюутан бүртгүүлжээ. Ташрамд дурдахад, Сувилахуйн сургуульд жил бүр 2000 гаруй оюутан суралцдаг бөгөөд өнөөгийн нөхцөлд хамгийн эрэлт хэрэгцээтэй ажлын байранд мэргэжилтнүүд бэлдэж байгаа учраас Засгийн газар 2,7-оос дээш голч дүнтэй оюутнуудын сургалтын төлбөрийг буцаан олгодог. Сувилахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын 80 гаруй хувь нь үнэ төлбөргүй суралцаж байна. Сувилахуйн ангийн оюутнуудад АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш нараас гадна аймгийн БОЭТ-ийн 20 эмч, сувилагч хичээл заах аж.