ШУУРХАЙ: Уулчин Х.Бумхишиг эсэн мэнд, ухаан эрүүл, хоол хүнстэй байна гэж мэдээллээ

ШУУРХАЙ: Уулчин Х.Бумхишиг эсэн мэнд, ухаан эрүүл, хоол хүнстэй байна гэж мэдээллээ

Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж байсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хоёр хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байгаа бөгөөд уулчинг аврахаар Монгол Уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагааныхан тус газрыг зориод байгаа юм. 

Тэгвэл Х.Бумхишиг эсэн мэнд, ухаан эрүүл, хоол хүнстэй байгаа Уулчдын Үндэсний холбооноос мэдээллээ. 

ТУС МЭДЭЭЛЭЛД: 

Залуу уулчин маань эсэн мэнд, ухаан эрүүл, хоол хүнстэй байгаа мэдээ байна. Харин аврах баг маань дээш ойртсоор 5400м /улаан тэмдэглэсэн/ дээр эхний хүн явж байна. Энэ эрчээрээ дээшилбэл  2 цаг 30 мин дараа уулчин дээр хүрэх байх. Аврах багт яваа зарим уулчдад бага зэрэг өндөр нөлөөлж хурд удааширч байгаа ч тэд зогсолтгүй урагшилж байна. Одоогийн төлөвлөгөөгөөр уулчин дээр очоод шууд кемп-2 руу буулгахаар зорьж байгаа хэдий ч догшин ширүүн байгаль, мөс цастай ууланд саад хэзээ ч гарах магадлалтай. Өдөр нартай байгаа ч нэлээдгүй хүйтэн жавартай, хамар гарын үзүүр хайрч удаан зогсвол дааруулахаар байгаа юм байна.  Хандивын данс ХААН банк 5077279930  (Ганхүү) гэжээ.