"Зүрхний өвчтэй хүүхдүүдийг эмчлэхээр хөдөөгүүр явж буй" Б.Болдсайхан эмчийг Японы "NHK" телевиз онцолжээ

"Зүрхний өвчтэй хүүхдүүдийг эмчлэхээр хөдөөгүүр явж буй" Б.Болдсайхан эмчийг Японы "NHK" телевиз онцолжээ

Японы "NHK" телевиз Б.Болдсайхан эмчийн тухай “Тал нутгийн эрүүл зүрхнүүд” баримтат хөрөг нэвтрүүлэг бэлтгэжээ. Уг нэвтрүүлэг 2022 оны аравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд NHK World сувгаар олны нийтэд хүрэх аж. 

Тодруулбал, "NHK" сайтад гарсан тус нэвтрүүлэгт зүрхний мэс засалч Бундангийн Болдсайхан эмчээр ахлуулсан баг зүрхний өвчтэй хүүхдүүдийг олж эмчлэхээр Монголын хязгаар нутагт очиж ажиллаж байгааг дурдаж, өвчтөний ар гэрийнхэнд эмчилгээний зардлын асуудал тулгарвал компани, хувь хүмүүсийн хандив тусламжаар эмнэлэгт хэвтүүлж, эмчилж буйг онцолжээ. 

Түүнчлэн хөдөө нутгийн олон гэр бүл нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломж хомс байдаг тухай өгүүлэгдэх юм байна. Б.Болдсайхан эмчийн санаачилсан "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд одоогоор 300 гаруй хүүхдэд мэс засал хийгээд байгаа билээ.