ШУУРХАЙ: "Чарга ашиглан Х.Бумхишигийг уулнаас буулгаж эхэлсэн" гэв

2022-09-12 12:49

ШУУРХАЙ: "Чарга ашиглан Х.Бумхишигийг уулнаас буулгаж эхэлсэн" гэв

Цэгц клубийн тамирчин Х.Бумхишиг Памирын нурууны 5800 метрийн өндөрт бэртэл авч, бууж чадахгүй болсон тул түүнийг “аврах баг” Монголоос Киргизстаныг зорьж, түүний байгаа газарт очсон юм. Тэгвэл дөнгөж сая авсан мэдээллээр, “чарга ашиглан Х.Бумхишигийг уулнаас буулгаж эхэлсэн” байна. Тэрээр эсэн мэнд, ухаан эрүүл байгаа талаар Уулчдын үндэсний холбооноос мэдээлсэн билээ.

 

2022-09-12 10:25

ШУУРХАЙ: Монголоос явсан "Аврах баг" уулчин Х.Буянхишиг дээр очсон бөгөөд түүнийг доош буулгахаар төлөвлөж байна

Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байгаа талаарх мэдээллийг бид цаг алдахгүй хүргэж байгаа билээ. 

Тэгвэл Монгол Улсын уулчин Х.Бумхишигийг аврах багийнхан 5800 м өндөрт гарч, уулчин дээрээ очоод байгаа аж.

Аврах багийнханы мэдээлснээр "Уулчин Х.Бумхишигийн хөл нь бэртсэн байгаа бөгөөд гэмтлийн зэргийг бүрэн тогтоох боломжгүй байгаа аж. Харин биеийн байдал нь хэвийн байгаа юм байна. Аврах багийнхан одоогоор уулнаас буугаагүй байгаа бөгөөд уулчин Х.Бумхишигийн биеийн байдал, хөлний гэмтэл зэргийг харгалзан үзэж, 5800 м өндрөөс буухаар төлөвлөж байгаа талаар Монгол Улсаас Бүгд найрамдах Киргизстан улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан Гадаад харилцааны яаманд мэдээлжээ.  Харин Монголын Уулчдын үндэсний холбооноос "Уулчдын буух зам хүнд байхаар байна. Ангал дээр тависан шат нурсан, энэ жилийн олс нь цас мөсөнд дарагдсан, зам маш эвдрэлтэй байгаа" хэмээн мэдээлж байгаа юм.