Уулчин Х.Бумхишигийг аврах ажиллагаа нэг өдөр хожимдсон бол түүнийг аврах боломжгүй болох байжээ

2022-09-14 12:17

Уулчин Х.Бумхишигийг аврах ажиллагаа нэг өдөр хожимдсон бол түүнийг аврах боломжгүй болох байжээ

Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж байхдаа хөл нь бэртсний улмаас гацаад байсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг Оше хотын эмнэлгээс өнөөдөр /2022.09.24/ гарч, Бишкек хот руу нисэх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл уулчинг Х.Бумхишигийн байрлаж байсан Памирын нурууны 5800 метрийн өндөрт аврах ажиллагааны дараагийн өдөр хүчтэй шуурга эхэлсэн байна.

Тодруулбал, Киргизийн Онцгой байдлын албанаас "Уулчин Х.Бумхишигийн байрлаж байсан Памирын нурууны 5800 метрийн өндөрт аврах ажиллагааны дараагийн өдөр хүчтэй шуурга эхэлсэн бөгөөд нэг өдөр хожимдсон тохиолдолд түүнийг аврах боломжгүй болох байсан" талаар Гадаад харилцааны яаманд мэдээлжээ. 

2022-09-14 11:47

ТОДРУУЛГА: Х.Бумхишиг Оше хотын эмнэлгээс өнөөдөр гарч, Бишкек хот Монголын ЭСЯ-нд байрлаж байгаад эх орондоо ирнэ

Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж байсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хоёр хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсныг авоах баг амжилттай буулгасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл уулчны биеийн байдал ямар байгаа, эх орондоо хэзээ ирэх талаар Гадаад харилцааны яамны албаны эх сурвалжаас тодруулахад "Киргиз Улсын Памирын нурууны 5800 метрийн өндөрт гацсан уулчин Х.Бумхишиг өнөөдөр буюу 9 дүгээр сарын 14-ний өдөр Оше хотын эмнэлгээс гарч, Бишкек хот руу ниснэ. Манай ЭСЯ-ны ажилтан тус хотод ажиллаж байгаа бөгөөд Х.Бумхишигийг аврах ажиллагаанд оролцсон Монгол Улсын хоёр уулчны хамт Бишкек хот дахь ЭСЯ-нд байрлуулна. Х.Бумхишигийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлгийн зүгээс тээврийн хэрэгслээр зорчих боломжтой талаар мэдэгдсэн тул ойрын хугацаанд эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна" гэлээ.