МАК компани Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн олон улсын жишигт нийцсэн сургууль барьж, нээлтээ хийлээ

МАК компани Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн олон улсын жишигт нийцсэн сургууль барьж, нээлтээ хийлээ

2020 оны есдүгээр  сарын 13-нд  Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн хүчин чадалтай Ерөнхий боловсролын сургуулийн шинэ байрны шав тавих ёслол болсон.

Тэгвэл Төр, нийгмийн зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор Тамживын Бямбаагийн нэрэмжит тус сургуулийг Б.Нямтайшир болон түүний гэр бүл, үр хүүхдүүд санаачлан “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хөрөнгө оруулалтаар барьж өнөөдөр /2022.09.16/ нээлтээ хийлээ.

Ерөө сумын ЕБС-ийн энэхүү барилгын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн “Хос Фрейндс” компани гүйцэтгэж, энэ сарын 2-ны өдөр Улсын комис хүлээн авчээ.