Сүүлийн 24 цагийн хугацаанд Улсын хэмжээнд коронавируст халдварын 42 тохиолдол шинээр батлагджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Улсын хэмжээнд коронавируст халдварын 42 тохиолдол шинээр батлагджээ

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 42 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 21 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 19 нь Улаанбаатар хотод, 23 нь орон нутагт бүртгэгджээ.  Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 981 963-д хүрлээ. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 130 хүн эндээд байна.