Ж.Соронзон өнөөдөр Орос III сургуулийн ажлаа албан ёсоор хүлээлцэж, тамгаа Б.Болорт өгчээ

Ж.Соронзон өнөөдөр Орос III сургуулийн ажлаа албан ёсоор хүлээлцэж, тамгаа Б.Болорт өгчээ

Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаргасан.

Харин түүний шийдвэрийг Ж.Соронзон үгүйсгэж, телевизэд өгсөн ярилцлагадаа, “сургууль бол ОХУ-ын өмч. Тиймээс хамтарсан сургууль ажиллах хугацаанд энэ өмчийг “Та үүнийг харж, хамгаална. Захиран зарцуулна” гээд надад хариуцуулж, хүлээлгэж өгсөн. Тиймээс би өнөөдөр ОХУ-ын энэ том өмчийг хариуцаж байгаа хүн учир “Боловсролын сайд намайг халчихлаа” гээд гүйгээд явж болохгүй байна” гэж мэдэгдсэн байдаг.

Иймд бид Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх асуудал манай БШУЯ-нд байхын зэрэгцээ, тус сургуулийн барилга ч Монгол Улсын өмч болох талаар “баримт”-тай мэдээллийг нийтэлсэн.

Тэгвэл өнөөдөр /2022.09.16/ Ж.Соронзон Монгол, Оросын хамтарсан III сургуулийн ажлаа албан ёсоор хүлээлцэж, тамга, тэмдгээ Б.Болорт хүлээлгэн өгсөн байна. Улмаар Б.Болор ажил хүлээлцсэн тухай актаа дөнгөж сая БШУЯ-нд хүргүүлжээ.