Орос III сургуулийн эцэг, эхийн зөвлөл БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ

Орос III сургуулийн эцэг, эхийн зөвлөл БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ

Монгол, Оросын хамтарсан III сургуулийн эцэг, эхийн зөвлөл БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр /2022.09.19/ хүргүүлжээ. Тус сургуулийн захирал Ж.Соронзонгийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, түр үүрэг гүйцэтгэгчээр тус сургуулийн багш Б.Болорыг томилох шийдвэрийг БШУЯ-наас гаргасан. Иймд шийдвэр ёсоор Б.Болор өнгөрөгч Баасан гараг /2022.09.16/-т ажлаа хүлээлцэж, тамга тэмдгээ хүлээж авсан ч өрөөгөө хараахан хүлээж аваагүй байгаа ажээ.