“Оросын үндэсний боловсролын VII үзэсгэлэн-2022” ирэх сард Улаанбаатар хотод болно

“Оросын үндэсний боловсролын VII үзэсгэлэн-2022” ирэх сард Улаанбаатар хотод болно

ОХУ-ын тэргүүлэх 20 их, дээд сургуулийн төлөөлөгчид оролцох “Оросын үндэсний боловсролын VII үзэсгэлэн-2022” Улаанбаатар хотод ирэх аравдугаар сарын 6-9 өдрүүдэд болно.

Тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар Улаанбаатар дахь Русский Дом ажиллах аж. Энэ талаар Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Валерия Кильпякова хэлэхдээ, “Жилд Монголын ЕБС-ийн 600 гаруй төгсөгч хүүхдүүд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр ОХУ-д суралцдаг бөгөөд эдгээр нь зөвхөн үнэ төлбөргүй суралцах эрх авсан оюутнууд юм. Мөн төлбөртэй суралцах залуусын тоо Монголд жилээс жилд нэмэгдэж байна. Энэхүү үзэсгэлэн нь залуучуудад мэргэжил сонгоход туслах, Оросын их дээд сургуулиуд төдийгүй Оросын хотуудтай танилцах сайхан боломж болно” гэжээ.

Монгол дахь үзэсгэлэнгийн зочдод зориулан боловсролын байгууллага бүр өөр өөрийн өвөрмөц танилцуулгыг бэлтгэж буй аж. 

Тухайлбал, Аравдугаар сарын 7-нд Томскийн Политехникийн Их Сургууль (ТПУ) ахлах ангийн сурагчдын дунд хичээлийн олимпиад зохион байгуулна. Олимпиадын дүнгээс хамаарч тус их сургууль гурван мэргэжлээр тэтгэлгээр сургах сурагчийг сонгох юм. Үүнд, технологийн процесс, үйлдвэрлэлийн автоматжуулалт; газрын тос байгалийн хийн бизнес, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан инженерчлэл гэсэн мэргэжлүүд багтана. Монгол Улсын алсалсан аймгуудад амьдарч буй сургуулийн төгсөгчдийн дунд 10-р сарын сүүлчээр тус их сургуулиас онлайн олимпиад зохион байгуулахаар төлөвлөжээ. “Оросын үндэсний боловсролын VII үзэсгэлэн-2022”-д оролцогч их сургуулиудын жагсаалт:

  • Санкт-Петербургийн улсын цахилгаан техникийн их сургууль "ЛЭТИ" В.И. Ульяновын нэрэмжит (Ленин)
  • Уралын эдийн засгийн их сургууль (Екатеринбург хот)
  • ФГБОУ ВО "Байгальскийн улсын их сургууль" (Улаан-Үд хот)
  • ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургууль (Москва)
  • Г.В. Плехановын нэрэмжит Холбооны улсын төсвийн дээд боловсролын сургалтын байгууллага "Оросын эдийн засгийн их сургууль”  (Москва)
  • Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль / ИрНИИТУ (Эрхүү)
  • Новосибирскийн Анагаах ухааны их сургууль (Новосибирск)
  • Томскийн улсын үндэсний судалгааны их сургууль (Томск)
  • Үндэсний судалгааны их сургууль "Москвагийн цахим технологийн институт" (Москва)
  • ФГБОУ ВО "Владивостокийн Улсын Их Сургууль" (Владивосток)
  • ФГБОУ ВО А.А. Ежевскийн нэрэмжит “Эрхүүгийн Улсын Хөдөө аж ахуйн сургууль” (Эрхүү)
  • Тюмень улсын их сургууль (Тюмень)
  • Өмнөд Холбооны Их Сургууль (Ростов-на-Дону)
  • Оросын анхны ерөнхийлөгч Б.Н. Ельциний нэрэмжит Уралын холбооны их сургууль (Екатеринбург)
  • Казанскийн  Холбооны их сургууль (Казань)
  • "Санкт-Петербургийн Улсын Их Сургууль" (Санкт-Петербург)
  • Томскийн политехникийн үндэсний судалгааны их сургууль (Томск
  • В.Р.Филипповын нэрэмжит “Буриад улсын хөдөө аж ахуйн академи  (Улан-Үд)
  • "Буриад улсын Барилга, үйлдвэрлэлийн технологийн коллеж" (Улан-Үд)
  • "Д.Банзаровын нэрэмжит Буриад улсын их сургууль" (Улан-Үд)



Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө