"Вагоны осолд холбогдсон хоёр машинистын бие байдал хүнд Сайншанд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" гэв

"Вагоны осолд холбогдсон хоёр машинистын бие байдал хүнд Сайншанд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" гэв

Өнгөрсөн шөнө /2022.09.27-28/ Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандалын чиглэлд зорчиж явсан "Болд төмөр Ерөө гол" компанийн вагон замаас гарч унасан осол гарсан.

Тус ослын шалтгаан нь “урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсэн, машинист нь согтуу байсан” гэх дүгнэлт гарсан талаар С.Бямбацогт сайд мэдээлсэн. Тэгвэл осол гарах үеэр тус вагонд хоёр машинист явсан бөгөөд одоо тэдний биеийн байдал муу, Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн тус ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Улаанбаатар хотоос тээврийн прокурор, цагдаа зэрэг хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагын алба хаагчид хэргийн газарт очоод байгаа ажээ.