БШУЯ: Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 7000 гаруй сул орон тоо байгаа тул гэртээ ойр газар хүүхдээ бүртгүүлэх боломжтой

БШУЯ: Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 7000 гаруй сул орон тоо байгаа тул гэртээ ойр газар хүүхдээ бүртгүүлэх боломжтой

Цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүн болон хоёрдугаар шатны бүртгэлийн явцын талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Нэгдүгээр шатны элсэлт, бүртгэлийн үйл  наймдугаар сарын сүүлээр явагдаж нийт 113 мянган хүүхэд бүртгүүлсэн. Харин хоёрдугаар шатны бүртгэл, хуваарилалт энэ сарын 10-24-ний өдрүүдэд явагдсан. Одоогоор 11 мянган хүүхэд бүргүүлсэн байна. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд ачаалал хамгийн өндөр байгаа. Уг байршилд байрлах хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 7000 гаруй сул орон тоо байгаа.

Тиймээс хувийн цэцэрлэгийн бүртгэл нээлттэй байгаа учир эцэг эхчүүд өөрт хамгийн ойр газар бүртгүүлэх боломжтой. Цаашид 10 байршилд гэр цэцэрлэг ажиллуулахаар төлөвлөж байна.

Энэ бол боловсролын салбарт хийгдэж буй шинэ шийдэл юм. Бид есдүгээр сарын 1-нээс өмнө 125 байрыг цэцэрлэгийн байраар ашиглалтад оруулах боломжтой гэж тооцоолсон. Өнөөдөр /2022.09.29/-ийн байдлаар 71 салбарт 7000 орчим хүүхэд явж байна. Одоогоор 10 гаруй байрны засвар, тохижилтийн ажил хийгдэж байгаа. Ирэх сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаад ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн тухайд 10 сарын 14-нд гэхэд бүрэн хангагдана гэх тооцоололтой байгаа. Гуравдугаар шатны элсэлт 10 дугаар сарын 10-наас эхэлнэ" гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө