ЭМЯ: "Өргөө" амаржих газарт төрөхөөр очсон эмэгтэйн ураг эндсэн асуудлыг шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй

ЭМЯ: "Өргөө" амаржих газарт төрөхөөр очсон эмэгтэйн ураг эндсэн асуудлыг шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй

"Өргөө" амаржих газарт энэ сарын 02-нд төрөхөөр очсон эмэгтэйд хайхрамжгүй хандсанаас болж ураг эндсэн тухай мэдээлэл гарсантай холбогдуулан өнөөдөр /2022.10.06/ ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Бид Улсын нэгдүгээр төрөх эмнэлэгт нярай эндсэн талаарх мэдээллийг авсан. Гэхдээ Эрүүл мэндийн яам бол төрийн захиргааны төв байгууллага. Мэдээллийг тал бүрээс нь судалж үзэж байж та бүхэнд мэдээллийг түгээх үүрэгтэй. Иймд одоогоор шалгаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид эх, хүүхдийн тулгамдсан асуудлаар аравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд үндэсний тавдугаар зөвлөгөөний үеэр нярайн эндэгдлийн асуудлыг хөнддөнө. Ингэхдээ сэргийлж болох эндэгдэл гэж юу вэ, бид яаж сэргийлэх вэ, яаж сайжруулах вэ гэдэг үйл ажллагааг зохион байгуулна. ЭМЯ болон улсын хэмжээний маш чухал үзүүлэлт бол эх, нярайн эндэгдлийн түвшин, хүүхдийн эндэгдлийн түвшин байдаг учраас бид байнга анхааралтай ажилладаг" гэлээ. 

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

26 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө