Даатгалаа тасралтгүй төлдөг иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн бүх эмчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь төлнө

Даатгалаа тасралтгүй төлдөг иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн бүх эмчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь төлнө

Өнөөдөр /2022.10.10/ Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болж байна. Манай улс энэ жил тус өдрийг “Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё” уриан дор өнгөрүүлэхээр болжээ.

"Сэтгэцийн эрүүл мэнд" гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлдэг байна. Түүнчлэн Монгол Улсад эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлдөг иргэд харьяа өрх, сум, дүүргийн болон улсын эмнэлгүүдээс сэтгэцийн эрүүл мэндийн ДАРААХ тусламж, үйлчилгээг 100 хувь үнэгүй авах боломжтой аж.

  • Амбулаторийн үзлэг, оношилгоо
  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Өдрийн эмчилгээ
  • Эмийн эмчилгээний төлбөр багтжээ.

Энэхүү эмчилгээний төлбөрийн ЭМД-ын сангаас 100 хувь хариуцдаг аж.