Л.Энх-Амгалан: "Охидын" гэх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулахгүй

Л.Энх-Амгалан: "Охидын" гэх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулахгүй

Өнөөдөр /2022.10.11/ олон улсын охидын өдөр тохиож байна. Энэхүү өдөртэй холбогдуулан БШУ-ын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа "Охидын" гэх тусгайлсан үзлэг байх ёсгүй талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр. "Охидын" гэх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулах ёсгүй гэдгийг албан ёсоор зарлаж байна. Өсвөр насны охид хөвгүүд эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан, өөрөө хүссэн үедээ САЙН ДУРААРАА эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, анхан шатны тусламж үйлчилгээ авдаг байх ээлтэй орчныг бүрдүүлнэ" гэсэн байна.