Ховд аймгийн эмч нар харааны бэрхшээл үүссэн 40 хүнд болрын мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр болж, ажлаа эхлүүлжээ

Ховд аймгийн эмч нар харааны бэрхшээл үүссэн 40 хүнд болрын мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр болж, ажлаа эхлүүлжээ

Дэлхийн хараа хамгаалах өдрийг тохиолдуулан сохролтой тэмцэх зорилгын хүрээнд Ховд аймагт нүдний үзлэг, эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй хийж байна.   

Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гараг /2022.10.13/-ийг "Дэлхийн хараа хамгаалах" өдөр тэмдэглэдэг.

Тодруулбал, ДЭМБ-ын харьяа, Олон улсын сохролтой тэмцэх байгууллагын гишүүн болох “Vision care” байгууллагын гишүүн эмч Б.Батчимэг 2022 оны 10 дугаар сарын 12-16-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна.  Тэрбээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Нүдний тасгийн эмч нартай хамтран орон нутгийн иргэдэд нүдний үзлэг хийж, сохрол үүсгэдэг болор цайх эмгэгийг илрүүлж байна.  Алслагдсан нутаг дэвсгэрт амьдарч байгаа, эмчилгээ, үйлчилгээ авахад хүндрэлтэй, болор цайх эмгэгээс үүдэн харааны бэрхшээл үүссэн 40 хүнд болрын мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөжээ. Одоогоор зарим хүний болрын мэс засал хийгдээд байгаа бол зарим нь үзлэгийн дагуу хувиараа товлосон байна. 

Энэ ажлын үр дүнд болор цайх эмгэгээс үүдэн хараа алдан, амьдралын чанарт нь нөлөөлсөн иргэдэд сайн дураараа тусалснаар тэдэнд гэрэл гэгээтэй амьдрал бэлэглэх боломж бүрдэж буйг эмч нар онцолжээ.  




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө