БШУЯ: Цахим сургуулийн ирц хангалтгүй байна

БШУЯ: Цахим сургуулийн ирц хангалтгүй байна

Монголын анхны цахим сургууль нээлтээ хийж, 21 аймаг, 9 дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10407 сурагч суралцахаар бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчид сонгон судлах хичээлийг цахимаар судлах боломжтой болсон.

Цахим сургалт нь Microsoft Teams программаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд танхимын бусад сургалттай ижил сонгон судлах хичээлийн дүн системд бүртгэгдэнэ. Цахим сургуулийн хичээл эхэлсэн дөрвөн 7 хоногт нийслэлийн сурагчдын хамрагдалт хангалтгүй байгаа талаар БШУЯ-наас мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө