ХӨСҮТ: Томуугийн А, В вирус дэгдэх хандлага ажиглагдаж байгаа тул эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлаа хангаж байгаа

ХӨСҮТ: Томуугийн А, В вирус дэгдэх хандлага ажиглагдаж байгаа тул эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлаа хангаж байгаа

ХӨСҮТ-ийн ачаалал нэмэгдэж уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн томуугийн А, В вирус ч дэгдэх хандлага ажиглагдаж байгаа тул эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлаа хангаж байгаа талаар мэдээллээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өчигдөр /2022.10.27/ өгсөн мэдээллээр “Томуу томуу төст өвчнөөр оношлогдож буй хүмүүсийн 90 орчим хувь нь 0-15 насныхан байгаа. Тэдний 60 гаруй хувь нь 0-4 насныхан бөгөөд 5-9 насныхан дунд ч өвчлөл нэмэгдэж байна.  Эмнэлэг ачаалал ихтэй уртасгасан цагаар ажиллаж байгаа.

Мөн энэ жил хүн амын дунд риновирус, аденовирүсийн халдвар зонхилон дэгдэж байна. эдгээр вирус нь томуутай адилхан шинж тэмдэгтэй бөгөөд амьсгалын дээд халдвар үүсгэдэг.

Цаашид томуугийн А, В вирус ч дэгдэх хандлага ажиглагдаж байна. Тийм учраас эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа” гэжээ. 

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулагч эмч О.Солонго “Эцэг эхчүүд хүүхдийн халуун буухгүй байна гээд хамаагүй эм, тариа дур мэдэн хийх тохиолдол олширсон. Энэ маш буруу. Учир нь хүүхдийн халууралтыг дөрөв хуваан үздэг.

  • 37.3-37.9 хэм байвал хөнгөн,
  • 38-38.9 хэмтэй халуурвал дунд,
  • 39-39.9 хэмтэй байвал өндөр гэж үздэг.

Хүүхдүүдийн нас баг байх тусам өндөр халуурах магадлалтай. Хөнгөн халуурч байгаа хүүхдэд гэрийн нөхцөлд ус сайн уулгана. Хүйтэн жин тавьж хувцсыг нь нимгэлэх арга хэмжээ авна. Түүнчлэн халууралтыг дотор нь улаан, цагаан гэж ангилна. Улаан халууралтын үед хүүхдийн хацар улайж, гар хөл нь халуун оргих шинж тэмдэг илэрнэ. Харин цагаан халууралтын үед бие нь хүйтэн болж, царайн цонхийн эдгээр үед хүүхдийн суганы хонхорт халууны шил хийж найдвартай хэмжих хэрэгтэй. Хүүхэд өндөр халуурч буй үед л эмийн эмчилгээ хийнэ. Хэрэв хүүхдийн халуун буухгүй бол эмчид яаралтай хандах хэрэгтэй” гэлээ.

 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө