Иргэд эмнэлгийн зогсоолд автомашинаа тавьснаас болж үйлчлүүлэгчид зогсоолгүй хоцорч байгаа тул бүгдийг нь төлбөртэй болгохоор болжээ

Иргэд эмнэлгийн зогсоолд автомашинаа тавьснаас болж үйлчлүүлэгчид зогсоолгүй хоцорч байгаа тул бүгдийг нь төлбөртэй болгохоор болжээ

Эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлж буй иргэдээс автомашины зогсоол, төлбөртэй холбоотой санал гомдол тасрахгүй байгаа бөгөөд нийслэлд зургаан эрүүл мэндийн байгууллага гадаах зогсоолдоо төлбөр авдаггүй аж.

Зарим эмнэлгийн тухайд гаднах зогсоолоос гарахдаа тухайн эмнэлэгт үзүүлсэн баримтаа үзүүлээд постоор нь төлбөр төлөхгүйгээр гардаг бол харин зарим эмнэлгийн зогсоолоос төлбөр авах шаардлагатай болсон талаар албаныхан онцолжээ.

Учир нь зэргэлдээ оршин байгаа орон сууцны иргэд харьцангуй хяналт, камержуулалт сайтай газар автомашинаа тавьж хонуулах эсвэл байршуулах сонирхолтой байгаа бөгөөд эмнэлгээр үйлчлүүлэх гэж байгаа иргэдийн зогсоолыг эзэлдэг нь хохиролтой байгаа аж. Тиймээс эрүүл мэндийн байгууллагын зүгээс эмнэлэгт үйлчлүүлсэн иргэд эмнэлгийн зогсоолынх нь төлбөрөөс чөлөөлж, үйлчлүүлээгүй буюу эргэлтээр ирсэн эсвэл зэргэлдээх орон сууцны иргэд зогсоолд нь автомашинаа байрлуулсан бол төлбөр авах нь зүйтэй гэж үзжээ.