С.Энхболд: Коронавируст халдварын эсрэг хугацаа нь дууссан вакцинууд устгалд оруулна

С.Энхболд: Коронавируст халдварын эсрэг хугацаа нь дууссан вакцинууд устгалд оруулна

Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг таван нэр төрлийн (Пфайзер/БиоНТеx, АстраЗенека Vaxzevria, Спутник-V, Синофарм CorV, Серум институт Ковишилд) 8,397,550 тун вакцин хүлээн авч аймаг, дүүрэгт түгээж зорилтот бүлгийн хүн амыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж буй талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрбээр "Улсын хэмжээнд 2022 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Ковид19 халдварын эсрэг вакцины зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 89.6 хувь, хоёрдугаар тунгийн хамралт  85.7 хувь, гуравдугаар тунгийн хамралт 53,7 хувь, IV тунгийн хамралт 4.2 хувь байгаа байна.

Мөн хугацаа нь дууссан вакцинууд байгаа гэдгийг холбогдох сайд хэлээд, тэдгээрийг холбогдох журмаар устгалд оруулна" гэлээ.