ТОДРУУЛГА: Эцэг, эхчүүд "Яагаад бидний нэрийг бариад албан бичиг явуулав" гээд холбогдож байна

ТОДРУУЛГА: Эцэг, эхчүүд "Яагаад бидний нэрийг бариад албан бичиг явуулав" гээд холбогдож байна

Орос III сургуулийг ОХУ-д шилжүүлэх саналыг сурагчдын эцэг, эхчүүд гаргаж, Элчин К.Азизовт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл олны анхаарал татаад буй эл саналын талаар Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болороос тодрууллаа. Тэрбээр "Эцэг эхчүүдийн төлөөлөл төрийн бус байгууллага байгуулсан юм билээ. Миний хувьд уг төрийн бус байгууллагыг сургуулийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах юм байна гэж ойлгож байсан. Харин энэ төрийн бус байгууллага нь албан бичгийг хэд хэдэн газар руу явуулсан байсан. Тухайн албан бичиг нь сургуулийн байр суурь биш. Хувь хүний хувьд ОХУ руу тийм бичиг явуулдаг нь буруу гэсэн байр суурьтай байгаа. Мөн эцэг эхчүүд "Бид мэдээгүй байхад яагаад эцэг эхчүүдийн нэрийг бариад ийм албан бичиг явуулав. Бид яагаад мэдээгүй байдаг юм" гээд надтай холбогдож байна. Би өөрийн хувийн цахим хаяг дээрээ байр сууриа илэрхийлсэн байгаа" гэлээ.