ГССҮТ-ын харьяа "Түлэгдлийн төв эмнэлэг" шинэ байрандаа нүүн орж тусламж, үйлчилгээ үзүүлж эхэллээ

ГССҮТ-ын харьяа "Түлэгдлийн төв эмнэлэг" шинэ байрандаа нүүн орж тусламж, үйлчилгээ үзүүлж эхэллээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг шинэ байрандаа нүүн орж, 2022 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Тус төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Түлэгдлийн төвд осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг  24 цагаар үзүүлэх бөгөөд амбулаторийн тусламж, үйлчилгээг ажлын өдрүүдэд ажлын цагаар авах боломжтой юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай хүчилтөрөгчийн шинэ үйлдвэр, мэс заслын хоёр өрөө, лаборатори, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг бүрэн суурилуулжээ. Иймд иргэд та бүхэн Сүхбаатар дүүрэгт байрлах 11-р хорооллын “Түлэгдлийн эмнэлэг”-т хандан эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авна уу гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.