ФОТО: “Хятадын соёлын өдөрлөг”-ийн хүрээнд "Найрамдал" сургуулийн 300 гаруй сурагч соёлын хичээлд суралцжээ

ФОТО: “Хятадын соёлын өдөрлөг”-ийн хүрээнд "Найрамдал" сургуулийн 300 гаруй сурагч соёлын хичээлд суралцжээ

Азид 15 дахь удаа зохион байгуулагдсан “Хятадын соёлын өдөрлөг” Монгол Хятадын хамтарсан "Найрамдал" сургуульд 11 хоногийн турш амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү үйл ажиллагаа нь цахимаар явагдсанаараа онцлог бөгөөд тус сургуулийн нийт 300 гаруй суралцагч 37 нэр төрлийн 72 цагийн соёлын хичээлд суралцсан байна. “Хятадын соёлын өдөрлөг”-ийг Сичуан хотын Чэндү хотын захиргаа, Монгол-Хятадын хамтарсан “Найрамдал” сургууль хамтран зохион байгуулсан юм. Сурагчид тус өдөрлөгт оролцсоноор Хятадын газарзүй,  сонгодог урлаг, тулааны урлаг (Ү-Шү) хятадын уламжлалт дуу хөгжим, уламжлалт бүжиг, уран бичлэг, уран зураг, уламжлалт гар урлал, хоолны соёл зэрэг хичээлүүдэд хамрагдсан байна. Мөн сургалтанд хамрагдсан сурагч бүрт батламж гардуулж, шилдэг оролцогч, шилдэг удирдагч багш нарыг шалгаруулж урамшуулжээ. 

ФОТО: