"Зориг сан"-аас амжилттай суралцаж байгаа ч 60 оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа

"Зориг сан"-аас амжилттай суралцаж байгаа ч 60 оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа

“Зориг сан”, Швейцарын Хөгжлийн агентлаг хамтран 60 оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа. 

Тодруулбал, Зориг сан ТББ, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан 2022-2023 хичээлийн жилийн оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын дотоодын их дээд сургуулиудад амжилттай суралцаж байгаа ч санхүүгийн бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг дэмжиж сургалтын төлбөрийн тэтгэлэгийг 17 дахь жилдээ олгож буй. 

Энэ хүрээнд цар тахлын улмаас дотоодын эдийн засгийн байдал хүнд байгаа тул энэ жил түүхэндээ хамгийн олон буюу 800 шахам оюутан тэтгэлэгт хамрагдахаар материалаа ирүүлснээс шалгарсан 60-н оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байгаа юм. Мөн уг тэтгэлэгт хөтөлбөрт нийт 16 жилийн хугацаанд амжилттай зохион байгуулагдаж 1,380 оюутныг хамруулсан аж.