Б.Болдсайхан: Токиод байдаг эрүүл мэндийн даатгалгүй, өвдсөн монголчуудыг үнэ төлбөргүй үзнэ

Б.Болдсайхан: Токиод байдаг эрүүл мэндийн даатгалгүй, өвдсөн монголчуудыг үнэ төлбөргүй үзнэ

Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан арваннэгдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Япон Улсын Токио хотод очихдоо эрүүл мэндийн даатгалгүй, өвдсөн асуудалтай монголчуудыг үнэ төлбөргүй үзнэ гэлээ.  

Тодруулбал, Б.Болдсайхан эмч Японы Токио хотод очиж, хавдрын нэг төрлийн шинжилгээ өгөх аж. Иймд энэ үеэрээ "Toby hotel" буудалд байрлаж японд амьдарч буй, эрүүл мэндийн даатгалгүй, өвдсөн асуудалтай монголчуудыг үзүүлж, үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг уриаллаа. 

Тэрбээр энэ талаар өөрийн фейсбүүк хуудастаа, "2022-XI-18-24нд Токиод энэ буудалд бууна. Токио хавьд байдаг, Эрүүл мэндийн даатгалгүй, өвдсөн асуудалтай монголчууд байвал: үзүүлээд Үнэгүй зөвлөгөө авч болно шүү. Япон, Солонгос, АНУ, Европын орнуудаас олон монголчууд цахимаар зөвлөгөө авдаг /ялангуяа даатгалгүй/ би өөрөө Токио их сургуулийн эмнэлэгт хавдрын нэг шинжилгээ хийлгэх юм. Зүгээр суухаар 2-3 хүн ч болтугай үзээд туслаачихвал гэж санаад  жич: над ямар нэг тусламж огт хэрэггүй: бүгдийг төлөвлөөд захиалсан" хэмээн бичжээ.