Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 163 тохиолдол бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 163 тохиолдол бүртгэгджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 163 тохиолдол батлагджээ. Үүний 108 нь Улаанбаатарт, 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 988,303 болжээ. Улаанбаатар хот болон 16 аймагт коронавируст халдварын батлагдсан 577 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймд коронавирусийн халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд та бүхнийг хувийг дэглэмээ сайтар баримтлахыг анхааруулж байна.