Ц.Чинбаяр: Коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн сайн арга өвдөхгүй байх

Ц.Чинбаяр: Коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн сайн арга өвдөхгүй байх

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс долоо хоног бүр халдварт өвчний талаарх мэдээллийг өгч байгаа билээ.

Тус үеэр ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр, “Коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн сайн арга бол өвдөхгүй байх. Тиймээс сайн унтаж амрах, хангалттай хэмжээний шингэн уух, амралтын өдрүүдээр агаар салхинд гарах, олон нийтээрээ цугласан битүү орчинд маскаа зүүх, гараа сайн угаах нь халдвараас сэргийлэх үр дүнтэй хэвээрээ байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.  Арваннэгдүгээр сарын 7-13-нд /2022.11.07-13/ коронавирусийн халдварын 1,192 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдварын улмаас 342 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэдийн биеийн байдлын тухайд зургаа нь маш хүнд эрчимт эмчилгээний тасагт, 51 нь хүнд байгаа бол үлдсэн нь хүндэвтэр ангилалтай байгаа” гэж мэдээллээ.