Түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн иргэн түргэний машин хаана яваа болон хэдэн минутын дараа ирэхийг харах боломжтой болжээ

Түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн иргэн түргэний машин хаана яваа болон хэдэн минутын дараа ирэхийг харах боломжтой болжээ

Замын болон эрүүл мэндийн яаралтай тусламж хүссэн дуудлагын ачааллаас шалтгаалан түргэн тусламжийн тэрэг 1-2 цагийн дараа ирэх тохиолдол цөөнгүй байдаг.  Энэ хооронд дуудлага өгсөн иргэн 103 болон тухайн дуудлагын чиглэлд яваа жолооч руу хэдэнтээ залгаж асуудаг бол тус асуудалд шийдэл олжээ. Тодруулбал, Цаашид нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн тэрэг хаана яваа, хэдэн минутын дараа ирэх, замын түгжрэл ямар байна зэргийг дуудлага өгсөн иргэн гар утсандаа ирсэн линкээр орж цахимаар харах боломжтой болжээ.