Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 176 тохиолдол шинээр батлагдлаа

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 176 тохиолдол шинээр батлагдлаа

Коронавируст халдварын хоногт шинээр батлагдах тохиолдол эрс нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн хоногт хийсэн коронавируст халдвар илрүүлэх PCR шинжилгээгээр 176 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 82 нь Улаанбаатарт.
  • 94 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 990,994 болж нэмэгдэв.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дорноговьд долоо, Дархан-Уулд гурав, Орхонд хоёр, Дорнодод хоёр, Өмнөговьд 80 тохиолдол шинээр илэрчээ. Өнөөдрийн бөайдлаар 3,521 хүн хяналтад  байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.




Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ