ХӨСҮТ: Омикроны дэд хэв шинжээр давтан өвдөж байгаа иргэд 58 хувьд хүрсэн

ХӨСҮТ: Омикроны дэд хэв шинжээр давтан өвдөж байгаа иргэд 58 хувьд хүрсэн

ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.11.25/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа, "Энэ долоо хоногт коронавируст халдварын 1855 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн 7 хоногоос нэмэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 1192 тохиолдол бүртгэгдсэн байсан. PCR шинжилгээнд эерэг илэрч байгаа хувь өнгөрсөн долоо хоногоос 5.9 хувиас 46 дугаар долоо хоногт нэмэгдэж 8.3 хувьтай болсон байна. Тандалт судалгаанаас харахад тохиолдлуудын 67 хувь нь ажлын байр нь дээрээс ажлын хүнээсээ халдвар авсан гэсэн байна. Иймд ажлын байран дээрээ халдвар авах тохиолдол их байгаа учраас ажлын байрны халдварын дэглэмээ сайтар барих хэрэгтэй байна. Мөн иргэд дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, нийтийн тээврээр зорчихдоо амны хаалтаа зүүхийг зөвлөж байна.

Омикроны дэд хэв шинжийн хувьд 91.4 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн бол 8.6 хувьд огт шинж тэмдэг илрээгүй байна. Омикроны хувьд нууц үе богиноссон. Тодруулбал нийт хэв шинж тэмдэг илэрч байгаа хүмүүсийн 70 хувь нь халдвар авснаас хойш хоёр хоногийн ямар нэгэн шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Харин давтан өвдөлтийн хувьд дэд хэв шинжид 58 хувьд хүрсэн байна. Хугацааны хувьд 7 сараас 1 жилийн дараа давтан өвдөж байгаа” гэв.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө