ШУУРХАЙ: Химийн бодист хордсон Налайхын "Голомт" сургуулийн хоёр сурагчид дахин шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтжээ

ШУУРХАЙ: Химийн бодист хордсон Налайхын "Голомт" сургуулийн хоёр сурагчид дахин шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтжээ

Энэ сарын 17-ны /2022.11.17/ өдрийн 19:00 цагийн үед Налайх дүүргийн "Голомт" цогцолбор сургуулийн ахлах ангийн 19 сурагч ухаан алдаж, эмнэлэгт хандсан бөгөөд сурагчдын цуснаас хар тугалга, хүнцэл гэх химийн хорт бодис илэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Сурагчдын биеийн байдал хэвийн болж эмнэлгээс гараад байсан бол хоёр сурагчийн биед дахин шинж тэмдэг илэрч эмнэлэгт хэвтэн хэвчүүлж байна. Тодруулбал, нэг сурагч нь ЭХЭМҮТ-д, нөгөө сурагч нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тухайн сурагчдаас давтан шинжилгээ авч, хордлогын шалтгаан нөхцлийг эцэслэн тодруулахаар мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа юм байна.   




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө