“21 аймгийн уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэл зүйн сургалт” болж байна

“21 аймгийн уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэл зүйн сургалт” болж байна

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилгодоо Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж экспортод гарах гарцыг дэмжин “брэнд” болгох үйл ажиллагааг онцлон тусгасан.

Эрүүл мэндийн салбараас 2022 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан уламжлал анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанарын албыг чадавхжуулах болон эмнэлзүйн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

2022 оны 12 дугаар сарын 7, 8 -ны өдрүүдэд орон нутагт уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын 250 гаруй эмч, удирдлагуудад эмнэлзүйн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, чанар, аюулгүй байдал, эмнэлгийн бие даасан гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар сургалт зохион байгуулж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам