"Хомын талын элч" явуулын номын сан ажиллуулж, 10 багц номыг нутгийн малчин өрхүүдээр аялуулж эхэллээ

"Хомын талын элч" явуулын номын сан ажиллуулж, 10 багц номыг нутгийн малчин өрхүүдээр аялуулж эхэллээ

"Хомын талын элч" явуулын номын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, нутгийн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан шинэчлэн баяжуулсан нийт 10 багц номыг малчин өрхүүдээр аялуулж эхэллээ. 
 
Өнгөрөгч сарын сүүлээр "Хүн төвтэй байгаль хамгаалал" ТББ-тай хамтран Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн гурван нөхөрлөл, Тавантолгой багийн нэг нөхөрлөлийн нийт 27 гишүүнд гурван өдрийн уулзалт, сургалтыг амжилттай зохион байгууллаа.
 
 
Энэхүү үйл ажиллагаа нь 2019 оноос хойш цувралаар зохион байгуулж байгаа гурав дахь удаагийн сургалт бөгөөд энэ удаад нөхөрлөлүүдийн менежментийн төлөвлөгөөг хамтран үнэлж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын (НИТАЖ) тухай ярилцан, цаашид хийх нэн тэргүүний ажлуудаа хамтран төлөвлөв. 
 
Уулзалтын үеэр "Хомын талын элч" явуулын номын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, нутгийн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан шинэчлэн баяжуулсан нийт 10 багц номыг малчин өрхүүдээр аялуулж эхлэхээр болжээ.
 
Хомын талын БЦГ-т нутгийн иргэдэд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд иргэд, нөхөрлөлүүдэд зориулсан шат дараатай сургалт болон бусад төлөвлөгөөт ажлууд ийнхүү эхэлж байгаа юм.