Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар 19-ны өдрөөс эхэлнэ

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар 19-ны өдрөөс эхэлнэ

Сурагчдын нэгдүгээр улирлын амралт маргааш хичээллээд арванхоёрдугаар 19-ны өдрөөс эхэлнэ. Тодруулбал, нэгдүгээр улирлын амралт ЕБС-ийн бүх ангийн суралцагчид 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс зургаан долоо хоног амарна. Амралт 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гүйцнэ. 

Хоёрдугаар улирал, Бүх ангийн суралцагчид 2023 оны гуравдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Амралт 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр гүйцнэ. Гуравдугаар улирал, I-III ангийн суралцагчид найман долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр эхэлнэ. IV-V ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ. VI-XII ангийн суралцагчид есөн долоо хоног суралцаж, зуны амралт 2023 оны зургадугаар сарын 2-ны өдөр эхэлнэ.