ТАНИЛЦ: ЭЕШ-ын хоёр дахь удаагийн шалгалт зохион байгуулагдах байршлууд

ТАНИЛЦ: ЭЕШ-ын хоёр дахь удаагийн шалгалт зохион байгуулагдах байршлууд

Энэ оны хоёр дахь удаагийн Элсэлтийн Ерөнхий Шалгалт өчигдөр /2022.12.16/ орон даяар эхэлсэн. 

Тодруулбал, ЭЕШ-ын бүртгэл улс орон даяар 2022 оны аравдугаар сарын 19-нөөс арваннэгдүгээр сарын 21-ний хооронд явагдаж нийт 7,334 шалгуулагч бүртгүүлжээ. Энэ удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчид өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаагаараа онцлогтой. ЭЕШ өгөх гэж байгаа шалгуулагчдад зориулан шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэх зорилгоор фэйсбүүк, чатбот үйлчилгээг ашиглан тогтмол сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байгааг Боловсролын Үнэлгээний Төвөөс онцоллоо. 

ЭЕШ зохион байгуулагдах байр, байршлын мэдээллийг хүргэж байна.