Манай тамирчид олон улсын мастерын дөрвөн болзлоос эхний болзлыг хангав

Манай тамирчид олон улсын мастерын дөрвөн болзлоос эхний болзлыг хангав

Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос энэ сарын 16-наас 18-ны хооронд зохион байгуулж буй 31 дэх удаагийн “Ой тогтоолтын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 11-24 насны 30 тамирчин, багш дасгалжуулагч нарын хамт оролцож буй. Ийнхүү тэмцээний эхний өдрийн байдлаар манай тамирчид олон улсын мастерын дөрвөн болзлоос эхний болзлыг 11 тамирчин хангаад байгаа талаар Монголын Оюун Ухааны Академиас мэдээллээ.