Орон даяар 400 мянган хүүхдийн англи хэлний түвшин ахиулах “Global Nomads” төсөл хэрэгжиж эхэлжээ

Орон даяар 400 мянган хүүхдийн англи хэлний түвшин ахиулах “Global Nomads” төсөл хэрэгжиж эхэлжээ

Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн 6-12 дугаар ангийн 400 мянган сурагчийн англи хэлний чадварыг хиймэл оюун ухаанд суурилсан технологийн дэвшлээр хурдацтай ахиулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Тодруулбал, “Гүрэн” академи нь Боловсролын Ерөнхий газартай хамтран орон даяар 400 мянган сурагчид хиймэл оюун ухааны дэвшилтэд суурилан богино хугацаанд Монгол улсын алслагдмал нутаг дэвсгэрт хүртээмжтэйгээр Англи хэлний түвшин ахиулах Astrid аппликэйшнг нэвтрүүлж байгаа аж.

Тус платформ дээр нэвтрэх эрхийг багш нараар дамжуулан нээж өгөх бөгөөд өгөгдөл мэдээллийг багш харах, түүнд суурилсан нэмэлт шийдвэрүүд гаргах, даалгавар өгөх зэрэг шийдвэр гаргалтуудыг хийх аж. Уг платформыг Америк-Шведийн "Astrid" компанийн талаас “Гүрэн” академитай наймдугаар сард үзгэлцсэнээр манай улсын хүүхдүүдэд зургаан сарын хугацаанд хэрэглүүлэхэд нийт 17 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа ажээ. 

М.Ариунаа