ГССҮТ-ийн эмч нар алсын дуудлагаар гавал тархины хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчид мэс засал хийжээ

ГССҮТ-ийн эмч нар алсын дуудлагаар гавал тархины хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчид мэс засал хийжээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд алсын дуудлагаар ГССҮТ-ийн тасгийн эрхлэгч Л.Дагвадорж, чих хамар хоолойн мэс заслын эмч Ж.Төгөлдөр, мэс заслын сувилагч н.Эрдэнэтуяа, жолооч н.Пүрэвбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа.

Тэд зөөврийн дурангаар гавал тархины хүнд гэмтэлтэй үйлчлүүлэгчид тархины хатуу хальсан доорх цус хуралтыг авах, тархи дарагдал чөлөөлөх мэс заслыг амжилттай хийж амь насыг аварсан байна. Гавал тархины гэмтлийн мэс засалд дурангийн мэс заслыг нэвтрүүлснээр мэс засалд зарцуулах хугацааг богиносох, жижиг цооног үүсгэж хийдэг учраас гавал ясыг нөхөн сэргээх давтан мэс засалд орох шаардлагагүй, мэс заслын дараа сорви багатай, эмнэлэгт хэвтэх ор хоног бага гэх мэт олон давуу талтай. 2022 онд ГССҮТ-ийн Гавал тархины гэмтлийн тасгийн эмч нар багаараа хөдөө орон нутагт алсын дуудлагаар гавал тархи болон эрүү нүүр, чих хамар хоолойн яаралтай тусламж шаардлагатай нийт 40 гаруй үйлчлүүлэгчдэд мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлжээ.