С.Энхболд: Нэг хүний алдаанаас болж салбараар нь буруутгах буруу. Харьцаа хандлагын зөрчил гаргасан ажилтандаа хариуцлага тооцно

С.Энхболд: Нэг хүний алдаанаас болж салбараар нь буруутгах буруу. Харьцаа хандлагын зөрчил гаргасан ажилтандаа хариуцлага тооцно

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний /2022.12.31/ орой нэгэн эмэгтэй “Өргөө амаржих” газрын гадаа автомашинд амаржсан. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Машинд төрсөн эх болон нөхрөөс нь уучлалт хүсэж байна. Харьцаа хандлагын зөрчил гаргасан ажилтандаа хариуцлага тооцно. Машинд төрсөн эхийн бичлэгийг үзсэн. Тухайн эх төрөлтийн хоёрдугаар шатанд шилжсэн байсан тул тээвэрлэхгүйгээр машинд эх барьж авсан байсан. Төрсөн эх болон хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Хүүхэд жин алдагдалтай 2370 кг төрсөн нярайн тасагт шилжиж, шаардлагатай эмчилгээнүүд хийж байна. Нэг хүний гаргасан алдаанаас болж салбараар нь буруутгах буруу гэж бодож байна. Ямар нэг байдлаар би алдаа дутагдал гаргасан бол хариуцлага хүлээж ажлаа өгөхөд бэлэн” гэлээ. 

М.АРИУНАА




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө