Замын-Үүд-Эрээний хилийг нээж буйтай холбоотойгоор ЭМЯ-наас  зөвлөмж гаргалаа

Замын-Үүд-Эрээний хилийг нээж буйтай холбоотойгоор ЭМЯ-наас зөвлөмж гаргалаа

Маргааш /2023.01.08/ Замын-Үүд-Эрээний хилийг нээж буйтай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг гаргалаа.

Үүнд: 

  1. Онцын шаардлагагүй бол халдварын тархалт өндөртэй улс оронд зорчихгүй байх;
  2. Дотоод орчин, нийтийн тээврийн хэрэгсэл, олон хүн цугларсан газарт амны хаалт заавал зүүж, 2 цаг тутамд солих;
  3. Гараа бохирдсон тухай бүр савандаж угаах, эсвэл гар халдваргүйжүүлэгч ашиглах;
  4. Хүн хоорондын зай барих;
  5. Коронавируст халдвар (Ковид-19)-аар өвдсөн болон дархлаажуулалтад хамрагдснаас хойш 6 сар өнгөрсөн бол дархлаа сэргээх тунд хамрагдах;
  6. Хуурай ханиалгах, хоолой өвдөх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бусдаас өөрийгөө тусгаарлан амны хаалт тогтмол зүүх, эрүүл мэндийн байгууллагад хандах;
  7. Ханиах, найтаах зэрэг халдварын шинж тэмдэгтэй хүнээс зай барих;
  8. Нэг тавагнаас олноор иддэг хоолноос татгалзах;
  9. Хил хяналтын байгууллагын тавьсан шаардлага, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөх;

Замын-Үүд-Эрээний чиглэлд зорчих хөдөлгөөн хийж буй иргэд та бүхэн дээрх зөвлөмжтэй сайтар танилцан, өөрийн болоод бусдын эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байна уу. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө