Ж.Байгалмаа: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт улбар шар түвшинд байна

Ж.Байгалмаа: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт улбар шар түвшинд байна

Өнөөдөр /2023.01.10/ Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс манай улсын КОВИД-19-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа,Томуугийн дархлаажуулалт өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн. Улсын хэмжээнд 82 хувьтай, Улаанбаатар хотод 78 хувьтай, аймаг орон нутагт 87 хувьтай хийгдээд байгаа юм. Тухайлбал, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр сарын 9-ны байдлаар сүүлийн гурван долоо хоногт тогтвортой нэмэгдэж байна. ХӨСҮТ-д амбулаториор үйлчлүүлэгсдийн 13 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаатай байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гурван хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ажээ. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу улбар шар түвшинд байгаа юм. Өвчлөлийг үүсгэж давамгайлж буй вирус нь томуугын Б хүрээний вирус, А, H1 ,N1 вирусүүд өвчний голлох шалтгаан болоод байна. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 30 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад зургаан хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд яаралтай тусламжаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 70 хувь, хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгсдийн 85 хувь , сэхээ амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 76 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай гэлээ. Томуугын улиралд зориулан Эрүүл мэндийн сайдын “А 510” гэсэн тушаал гарсан. Уг тушаалаар томуугын улирал эхлэхэд эмнэлгийн орны ачааллыг хэрхэн зохицуулах тухай тусгайлан зааж өгсөн бөгөөд уг зохицуулалтын хүрээнд нэмэлтээр улсын хэмжээнд 619 орыг нэмж дэлгэсэн. Тус орноос 407 Улаанбаатар хотод, 212 ор нь аймаг орон нутагт байгаа юм” гэв.

М.АРИУНАА